Women In Finance" манлайллын хөтөлбөр 2022-2023 анхны жилдээ зарлагдаж байна.

Нийтлэсэн:
ТоС Холбоо
Санхүүгийн салбарын залуу эмэгтэйчүүдэд зориулсан манлайллын хөтөлбөрийг Азийн сангийн Эмэгтэйчүүдийн эдийн засгийг бэхжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монгол Улсын Сангийн яамтай хамтран МУ-ын санхүүгийн салбарт анх удаа зохион байгуулах гэж буйг дуулгахад таатай байна.
"Women in Finance Fellowship" хөтөлбөрийн хүрээнд 25-40 насны санхүүгийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийг 7 сарын хугацаанд манлайллын арга барилд сургаж, карьерийн дараагийн шатанд гаргахад бэлтгэнэ.
Хөтөлбөрийн оролцогч нарт үүсэх үр өгөөж:
✨ ICF certified мэргэжлийн көүчтэй 3 удаагийн ганцаарчилсан уулзалт хийж өөрийн манлайллын арга барилыг тодорхойлно.
✨ Төрөл бүрийн манлайллын ур чадвар бий болгох сургалтуудад хамрагдана.
✨ Оролцогч тус бүр санхүүгийн салбарт ажилладаг ТОП удирдах албан тушаалтны ментее болж, хөтөлбөрийн хугацаанд сар бүр уулзана.














