ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Мэдээ

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

10/15/202414
ТоС Холбоо

Нийтлэсэн:
ТоС Холбоо

📣ТоС Холбооны алсын хараа, тогтвортой өсөлтийг хангах манлайлагч таныг Гүйцэтгэх захирлын албан тушаалд урьж байна.📣


Албан тушаал

Гүйцэтгэх захирал

-

Байгууллага

Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо)

-

Шууд удирдлага

Холбооны Удирдах зөвлөл

-

Байршил

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Парк плэйс оффис, 904 тоот

-

✅Холбооны тухай:

Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо) нь хараат бус, бие даасан засаглалтай, гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага (ГҮТББ) бөгөөд Монголын санхүүгийн салбар, бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгмийн хариуцлагатай бизнесийн зарчмыг нэвтрүүлэх, тогтвортой, ногоон санхүүжилтийн экосистемийг бий болгох нийтлэг зорилго, алсын хараатай.

-

✅Ажил үүрэг:

Гүйцэтгэх захирал нь Холбооны стратеги, үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, МУ-д тогтвортой, ногоон санхүүгийн экосистемийг бэхжүүлэх, мөн гишүүдийн Тогтвортой санхүүгийн хэрэгжилтийг дэмжих үйлчилгээ, үнэ цэнийг нэмэгдүүлэхээр ажиллах алсын хараатай, манлайлагч юм.

-

✅Үндсэн чиг үүрэг:

🍀Бодлогын нөлөөлөл: Гишүүдийн нийтлэг хэрэгцээ шаардлагыг хангах, ТоС-ийн хэрэгжилтийг тасралтгүй сайжруулах чиглэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн Холбоог бүх талуудад төлөөлж манлайлан ажиллах.

🍀Гишүүнчлэл, хамтын ажиллагаа: ТоС-ийн хэрэгжилтийг дэмжих ногоон, нөлөөллийн төсөл/хөтөлбөр санаачилга, гишүүдэд чиглэсэн үйлчилгээ, үнэ цэнийг бий болгох, цар хүрээг нэмэгдүүлэх, ТоС-ийн зорилгыг таниулан түгээх.

🍀Удирдах зөвлөл: Удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөл болж, нээлттэй, ил тод, тэгш харилцааг эрхэмлэн, Холбооны үйл ажиллагааг тогтмол тайлагнаж, удирдлагаас өгсөн чиг үүргийг баримтлах үүрэгтэй.

🍀Манлайлал, оролцоог хангах: Бодлогын байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгэм, төслийн түншүүд болон бусад гол оролцогч талуудтай харилцаа холбоог бэхжүүлэх.

🍀Ажлын албаны удирдлага, зохион байгуулалт: Өндөр гүйцэтгэлтэй баг хамт олныг бүрдүүлж, тогтвортой байдлыг хангах, хөгжүүлэх, байгууллагын эерэг соёл төлөвшүүлэх.

🍀Санхүү үйл ажиллагаа: Холбооны санхүү байдал, төсвийн гүйцэтгэл, тогтвортой байдалд хяналт тавьж, Удирдах зөвлөлд тогтмол тайлагнах.

🍀Олон нийтийн өмнө Холбоог төлөөлөх: Холбооны зорилго, ололт амжилтыг хэвлэл мэдээлэл, олон нийтэд таниулах, олон улс, бүс нутгийн хэмжээнд төлөөлөх.

-

✅Ажил горилогчид тавигдах нийтлэг шалгуур:

🍀Ажлын туршлага 6-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. Удирдах зөвлөлтэй ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

🍀Тогтвортой санхүүгийн экосистемийг бий болгох чиглэлд бодлогын нөлөөллийн ажлуудыг гүйцэтгэх чадвар

🍀Холбоо түүний гишүүдийг олон нийтийн өмнө төлөөлөх, бичгийн болон аман харилцааны өндөр чадвартай

🍀Байгууллагын өсөлтийг хангах, гишүүдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах болон хэрэгжүүлэх чадвартай

🍀Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чадвартай

🍀Баг хамт олны эерэг уур амьсгал, хувь хүний хөгжилд анхаарал хандуулж, мэргэжлийн, шударга зарчмыг баримтлах

🍀ТоС, тогтвортой хөгжлийн чиг хандлага болон гишүүдийн хэрэгцээ шаардлагад уялдаж ажиллах, дасан зохицох, алсын хараатай

🍀ТоС-ийг хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн удирдлага, хяналт, түнш байгууллагуудад Холбоог төлөөлөх чадвартай

🍀Англи, монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай

🍀Бакалаврын зэрэгтэй байх; Бизнесийн удирдлага болон бусад холбогдох чиглэлээр ахисан түвшний зэрэгтэй бол давуу тал болно.

-

✅Өргөдөл хүлээн авах:

Өргөдөл гаргагчид ажил эхлэх боломжит хугацаа зэрэг мэдээллийг багтаасан сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, товч намтар (PDF форматаар) -ыг 2024 оны 10-р сарын 29-ны өдрийн дотор info@toc.mn хаягт илгээнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээлэл, лавлагааг info@toc.mn хаягаар холбогдон авна уу.

Холбоотой мэдээ