Өндөр түвшний тогтвортой санхүүжилт ба бизнесийн инновацын туршлага солилцоо: Монгол дахь Нордик Хаус

Нийтлэсэн:
ТоС Холбоо
ТоС Холбоо нь Бээжин дэх Исланд болон Швед Улсын ЭСЯ, Улаанбаатар дахь Исланд болон Шведийн Өргөмжит Консул, Нордикийн хамтын ажиллагааны дэмжлэгтэйгээр “Өндөр түвшний туршлага судлах аялал”-ыг Швед, Исланд улсуудад 9-р сарын 14-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
✅ Туршлага судлах аяллын хүрээнд Шведийн Байгаль орчин хамгааллын агентлаг (Swedish Environmental Protection Agency), Уур амьсгалын бодлогын зөвлөл (Swedish Climate Policy Council), Эрчим хүчний агентлаг (Swedish Energy Agency), Тогтвортой санхүүгийн лаб (Sustainable Finance Lab), DeLaval олон улсын компани, RISE Швед Улсын Судалгааны Институт, Nordea банк, S&P Global, болон EY байгууллагуудын удирдлагын түвшний төлөөллүүд өөрсдийн тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийн туршлага, хэрэгжилтийг танилцууллаа.
✅ Монгол Улсыг төлөөлөн Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Санхүүгийн Зохицуулах Хороо-ны дарга Д.Баярсайхан, ТоС Холбооны Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Khan Bank-ны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нар нээлтийн үг хэлж, ТоС Холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь Монгол Улсын ТоС-ийн хэрэгжилтийг танилцууллаа.
✅ Туршлага судлах аялал нь Исланд улсад үргэлжлүүлэн Тогтвортой эрчим хүч, тогтвортой аялал жуулчлал болон тогтвортой санхүүжилт сэдвүүдийн хүрээнд Исланд улсын сайн туршлагаас сонслоо. Тус арга хэмжээг 1996-2016 онд Исланд Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан Олафур Рагнар Гримссон эрхэм нээж, Исландын Сангийн яам, Visit Iceland (Исланд улс дахь аялал жуулчлал сурталчлах платформ), Green by Iceland (Ногоон хөгжлийн платформ), ISOR компани, Arctic Green Energy компани, Finance Iceland (Илсандын банкны холбоо), Arion банк болон Исландын үндэсний эрчим хүчний компанийн удирдлагын түвшний төлөөллүүд өөрсдийн тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийн туршлага, хэрэгжилтийг танилцуулав. Воркшоп арга хэмжээнээс гадна Исланд улсад GRÓ (Чадавх бэхжүүлэх, тогтвортой байдал, нийгмийн өөрчлөлтийн төв), Creditinfo зээлийн мэдээллийн сан байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, гүний дулааны цахилгаан станц, тогтвортой хөдөө аж ахуйн чиглэлээр ногоон хүлэмж, хонины ферм, үхрийн ферм зэрэг ногоон төсөл бизнестэй очиж үзэн танилцлаа.
✅ Тус арга хэмжээгээр Монгол Улсыг төлөөлөн Улаанбаатар дахь Исландын Өргөмжит Консул, Монголын ногоон санхүүгийн корпорацын Гүйцэтгэх захирал М.Болдоо, Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Санхүүгийн Зохицуулах Хороо-ны дарга Д.Баярсайхан, ТоС Холбооны Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Khan Bank-ны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нар нээлтийн үг хэлж, Эрчим хүчний үндэсний төвийн Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн захирал Д.Пүрэвсүрэн Монгол Улсын Эрчим хүчний өнөөгийн байдал болон сэргээгдэх эрчим хүчний боломжит нөөцийн талаар, ТоС Холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь Монгол Улсын ТоС-ийн хэрэгжилтийг тус тус танилцууллаа ✅Энэхүү туршлага судлах аялалд Ерөнхийлөгчийн тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development, Санхүүгийн Зохицуулах Хороо, Эрчим хүчний үндэсний төв, Олон улсын санхүүгийн корпораци, Исланд улсын өргөмжит консул болон ТоС Холбооны гишүүд болох Khan Bank, Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank, Golomt Bank, XacBank, Arig Bank, Монголын Ипотекийн Корпораци, АПУ ХК зэрэг байгууллагуудын 20 гаруй удирдах түвшний төлөөллүүд оролцлоо. Туршлага судлах аяллын хураангуй бичлэгийг соёрхон үзнэ үү.
Видеог эндээс үзнэ үү: https://www.youtube.com/watch?v=fBDHaB1bocs










