ТоС Холбооноос зохион байгуулж буй “Өндөр түвшний туршлага судлах аялал” эхэллээ
Мэдээ

ТоС Холбооноос зохион байгуулж буй “Өндөр түвшний туршлага судлах аялал” эхэллээ

11/1/202428
ТоС Холбоо

Нийтлэсэн:
ТоС Холбоо

ТоС Холбоо нь Бээжин дэх Исланд болон Швед Улсын ЭСЯ, Улаанбаатар дахь Исланд болон Шведийн Өргөмжит Консул, Нордикийн хамтын ажиллагааны дэмжлэгтэйгээр “Өндөр түвшний туршлага судлах аялал”-ыг Швед, Исланд улсуудад 9-р сарын 14-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Аяллын эхний өдөр Швед Улсад эхэлж, Шведийн Байгаль орчин хамгааллын агентлаг (Swedish Environmental Protection Agency), Уур амьсгалын бодлогын зөвлөл (Swedish Climate Policy Council), Эрчим хүчний агентлаг (Swedish Energy Agency), Тогтвортой санхүүгийн лаб (Sustainable Finance Lab), болон DeLaval олон улсын компанийн удирдлагын түвшний төлөөллүүд өөрсдийн тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийн туршлага, хэрэгжилтийг танилцууллаа.

Харин Монгол Улсыг төлөөлөн Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Санхүүгийн Зохицуулах Хороо-ны дарга Д.Баярсайхан, ТоС Холбооны Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Khan Bank-ны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нар нээлтийн үг хэлж, ТоС Холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь Монгол Улсын ТоС-ийн хэрэгжилтийг танилцууллаа. Энэхүү туршлага судлах аялалд Ерөнхийлөгчийн тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development, Санхүүгийн Зохицуулах Хороо, Эрчим хүчний үндэсний төв, Олон улсын санхүүгийн корпораци, Исланд улсын өргөмжит консул болон ТоС Холбооны гишүүд болох Khan Bank, Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank, Golomt Bank, XacBank, Arig Bank, Монголын Ипотекийн Корпораци, АПУ ХК зэрэг байгууллагуудын 20 гаруй удирдах түвшний төлөөллүүд оролцож байна. #sustainabledevelopment #sustainablefinance #knowledgesharing

Холбоотой мэдээ