Буцах
Швед, Исланд улсуудад өндөр түвшний туршлага судлах аялал зохион байгууллаа
Мэдээ

Швед, Исланд улсуудад өндөр түвшний туршлага судлах аялал зохион байгууллаа

Тамир.А

Тамир.А

ТоС Холбоо

5/25/2026

273

ТоС Холбоо нь Бээжин дэх Исланд болон Швед Улсын ЭСЯ,

Улаанбаатар дахь Исланд болон Шведийн Өргөмжит Консул, Нордикийн хамтын ажиллагааны дэмжлэгтэйгээр Швед, Исланд улсуудад “Өндөр түвшний туршлага судлах аялал”-ыг 2024 оны 9-р сарын 14-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Аяллын эхний өдөр Швед Улсад эхэлж, Шведийн Байгаль орчин хамгааллын агентлаг (Swedish Environmental Protection Agency), Уур амьсгалын бодлогын зөвлөл (Swedish Climate Policy Council), Эрчим хүчний агентлаг (Swedish Energy Agency), Тогтвортой санхүүгийн лаб (Sustainable Finance Lab), болон DeLaval олон улсын компанийн удирдлагын түвшний төлөөллүүд өөрсдийн тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийн

Монгол Улсыг төлөөлөн Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Санхүүгийн Зохицуулах Хороо-ны дарга Д.Баярсайхан, ТоС Холбооны Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ХААН Банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нар нээлтийн үг хэлж, ТоС Холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь Монгол Улсын ТоС-ийн хэрэгжилтийг танилцууллаа. Энэхүү туршлага судлах аялалд Ерөнхийлөгчийн тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, xөгжлийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Эрчим хүчний үндэсний төв, Олон улсын санхүүгийн корпораци, Исланд улсын өргөмжит консул болон ТоС Холбооны гишүүд болох ХААН Банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг банк, Монголын Ипотекийн Корпораци, АПУ ХК зэрэг байгууллагуудын 20 гаруй удирдах түвшний төлөөллүүд оролцоо.